• 75003377, 8618-9933
  • office@nationalmm.mn
  • Дав - Баа 09:00 - 18:00
  • MN |
  • EN
  • Нүүр
  • Бүтээгдэхүүн
  • Мэдээ
  • Бидний тухай
  • Холбоо барих
  • EN

БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

Бид сайн чанарын бүтээгдэхүүн нийлүүлэх болно.

  • НУНТАГЛАГЧ ТЭЭРМИЙН ЭД АНГИ
  • РЕЗИНЭН ХООЛОЙ
  • ШИГШҮҮРИЙН ТОР
  • БОРТОГОН АНГИЛАГЧИЙН ТОР
  • ГИДРОЦИКЛОНЫ ДОТОРЛОГОО
  • Резинэн хоолой

  • НММ компани нь резинэн доторлогоотой ган хоолой болон резинэн хоолойнуудыг хэрэглэгчдийн нөхцөл, байдал болон шаардлагын дагуу тусгайлан тааруулан үйлдвэрлэх чадалтай. Эдгээр хоолойнууд нь үрэлтэнд тэсвэртэй, гадны нөлөөлөлд бага өртдөгөөс гадна хананд наалт үүсэн бөглөрөх тохиолдол нь бага байдаг.
    НММ-ийн Резин доторлогоотой ган хоолойнууд нь 2.5 Mpa хүртэл даралтад тэсвэртэй ба элэгдэлд тэсвэртэй резинээр доторлодог учир ашиглалтын хугацааг уртасгана.
    Резинэн хоолой нь хөнгөн, уян шинж чанартай боловч 1 Mpa хүртэл даралт даах чадвартай. Эдгээр шинж чанарууд нь хэрэглэгчдэд резинэн хоолойг онцгой нөхцөл байдалд хялбар угсрах боломж олгож, засвар үйлчилгээний цагийг хэмнэдэг.   

  • Тээрмийн хуяг

  • (Ган бөмбөлгөн тээрэм & Хагас өөрөө нунтаглагч тээрэм)

    Нэйшнл Майнинг Машинери (НММ) компани нь элэгдэлд тэсвэртэй резинээр бүх төрлийн тээрмийн хуягыг хэрэглэгчийн техникийн нөхцөлд тааруулан, зураг төслийг зохион бүтээж,  захиалагчын хүсэлтийн дагуу үйлдвэрлэн нийлүүлэх бүрэн хүчин чадалтай.
    НММ-д бэлтгэгдсэн резинэн эд ангиуд нь төмөр эд ангиудтай харьцуулахад давуу чанарууд ихтэй.
    Тухайлбал, резинэн хуягнууд нь:

    1. Зэвэрч гандадгүй учир гадны нөлөөлөлд бага өртөнө
    2. Хөнгөн жинтэй учир суурьлуулах болон дахин солих ажлыг хөнгөвчилнө
    3. Хөнгөн учир тээрмийн хөдөлгүүрийн цахилгааны зарцуулалтыг бууруулна
    4. Цохилтын хүчийг сулруулах тул элэгдэлд тэсвэртэй
    5. Зөөлөн шинж чанар нь үйлдвэрлэлийн сөрөг дуу чимээ бууруулна
    6. Ашиглалтын хугацаа их тул нэгж өртгийг бууруулна

  • Шигшүүрийн тор

  • ​НММ нь төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, болон загвараар шигшүүрийн резинэн торыг үйлдвэрлэж байна. Резинэн шигшүүрийн тор нь хөнгөн, элэгдэлд тэсвэртэй ба суурьлуулахад хялбар учир өндөр үнэтэй тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгаж, засвар үйлчилгээний зардлыг багасгадаг давуу талтай.  

  • Бортогон aнгилагчийн тор

  • НММ компани нь хүдрийг бүхэллэгээр нь ялгах Бортогон ангилагчийн торны эд анги болох хөөгч хавтан (weir bar) болон шигшүүрийн торнуудыг захиалгын дагуу хийж байна.

  • Гидроциклоны доторлогоо

  • НММ компани нь гидроциклоны доторлогоог хэрэлэгчдийн захиалгийн дагуу элэгдэлд тэсвэртэй резинээр үйлдвэрлэж байна.

МЭДЭЭ

Майнинг Экспо 2022 үзэсгэлэнд бид амжилт дүүрэн оролцлоо ...

Импортыг бүрэн орлохуйц резин бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дотооддоо үйлдвэрлэж байгаа нь бидний томоохон давуу тал байлаа.

Дэлгэрэнгүй

Манай хамтрагч байгууллага, МУ-н Үндэсний томоохон үйлдвэрлэгч Оюу Толгой ХХК-с холбогдох төлөөлөгч мэргэжилтнүүд зочилж НММ-ын үйл ажиллагаатай бүрэн танилцлаа. ...

Дэлгэрэнгүй

SAG Mill /Хагас бутлагч тээрэм/...

Бид амжилттай гүйцэтгэсээр байна.

Дэлгэрэнгүй

"Оюу Толгой" ХХК захиалга гүйцэтгэлийг чанар стандартын дагуу бид хийж гүйцэтгэлээ. ...

"Оюу Толгой" ХХК SAG Mill 1,2 Троммелын шигшүүрийн тор суурьлуулалтыг гүйцэтгэж буй нь.

Дэлгэрэнгүй

Дахин шилдэгээр шалгарлаа ...

Налайх дүүргийн шилдэг татвар төлөгчөөр дахин шалгарлгаа

Дэлгэрэнгүй

Нэйшнл Майнинг Машинери ХХК-ийн бодлого ...

Дэлгэрэнгүй

Майнинг Экспо 2022 үзэсгэлэнд бид амжилт дүүрэн оролцлоо

Майнинг Экспо 2022 үзэсгэлэнд бид амжилт дүүрэн оролцлоо
Уул уурхайн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ашигт малтмалын газраас дэмжин Майникс Монгол ХХК, Экспо Монгол ХХК-с хамтран зохион байгуулдаг  Майнинг- Монголиа 2022 үзэсгэлэнд  уул уурхайн тоног төхөөрөмж, хүнд машин механизм, сэлбэг хэрэгсэл худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын болоод гадны хөрөнгө оруулалттай төлөөлөгч байгууллагууд оролцлоо.
Манай байгууллагын хувьд уул уурхай тэр дундаа баяжуулах үйлдвэрт ашиглагддаг нунтаглах, ангилах, шигших процесст ашиглагддаг резин болон резин метал хосолсон  бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг нь  томоохон давуу тал онцлог байсан төдийгүй  үзэсгэлэнд оролцогч болоод зочид төлөөлөгчдийн сонирхлыг татаж, цаашид хамтран ажиллах боломжуудыг нээсэн үр дүнтэй үзэсгэлэн болж өнгөрлөө.

Манай хамтрагч байгууллага, МУ-н Үндэсний томоохон үйлдвэрлэгч Оюу Толгой ХХК-с холбогдох төлөөлөгч мэргэжилтнүүд зочилж НММ-ын үйл ажиллагаатай бүрэн танилцлаа.

Манай хамтрагч байгууллага, МУ-н Үндэсний томоохон үйлдвэрлэгч Оюу Толгой ХХК-с холбогдох төлөөлөгч мэргэжилтнүүд зочилж НММ-ын үйл ажиллагаатай бүрэн танилцлаа.
Манай хамтрагч байгууллага, МУ-н Үндэсний томоохон үйлдвэрлэгч Оюу Толгой ХХК-с холбогдох төлөөлөгч мэргэжилтнүүд зочилж НММ-ын үйл ажиллагаатай бүрэн танилцлаа.

Оюу Толгой ХХК-с төлөөлөгч
Гэрээ хариуцсан мэргэжилтэн: Т.Энхцэцэг
Олон талт хамтын ажиллагааны зөвлөх: Н.Ундрал, 
Худалдан авах газрын мэргэжилтэн: Наранцацрал нар тус тус оролцсон ба цаашид бүтээгдэхүүн сайжруулалтад авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим асуудал дээр санал солилцож , ярилцлаа.
Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг #OyuTolgoiLLC хамт олондоо талархал илэрхийлье.

 

SAG Mill /Хагас бутлагч тээрэм/

SAG Mill /Хагас бутлагч тээрэм/
 Бидний томоохон түнш болох “Оюу Толгой” ХХК-д  бид эх орондоо өөрсдийн мэдлэг ур чадвараар үйлдвэрлэсэн  “троммелын шигшүүрийн тор”-ыг захиалгын дагуу хийж,  мөн суурьлуулалтын ажлыг манай залуус амжилттай гүйцэтгэн ажиллаж байна.
 
Эх орны бүтээн байгуулалтад гар бие оролцох боломж олгон, итгэл хүлээлгэн  хамтран ажилладаг “Оюу Толгой” ХХК хамт олонд талархал илэрхийлэе.

"Оюу Толгой" ХХК захиалга гүйцэтгэлийг чанар стандартын дагуу бид хийж гүйцэтгэлээ.

"Оюу Толгой"  ХХК-ын захиалгын дагуу бид  SAG Mill 1,2 тээрэм бутлагчид  өөрсдийн үйлдвэрлэсэн троммелын шигшүүрийн торны суурьлуулалтыг  хийж гүйцэтгээд ирлээ. Чанар стандартыг эрхэмлэн , олон нэр төрлийн бүтээгдэхүүн гаргахаар бид хичээнгүйлэн ажиллаж байна.  

Дахин шилдэгээр шалгарлаа

Дахин шилдэгээр шалгарлаа
Монгол улсын үндсэн хуульд заасан үүргээ нэр төртэйгээр биелүүлж, Улс, Нийслэл, дүүргийнхээ бүтээн байгуулалт, хөгжилт, цэцэглэлтэд бодитой хувь нэмэр оруулсныг маань үнэлж “ Шилдэг Татвар Төлөгчөөр“ энэ удаад дахин шалгарууллаа.
Шилдэг татвар төлөгчөөр шалгаруулсан Налайх дүүргийн Татварын Ерөнхий Газарт талархал илэрхийлье.

“Нэйшнл Майнинг Машинери” (НММ) ХХК нь 2018 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр Уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх байгуулагдсан.

Монгол улсын хурдацтай хөгжиж буй уул уурхайн салбарт НММ компани нь хувь нэмрээ оруулахын тулд “Naipu Mining Machinery” ХХК-тай хамтран дэвшилтэт технологи болон орчин үеийн know-how-ийг Монголдоо оруулж ирсэн.

Ингэснээрээ НММ компани нь Улаанбаатар хот, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өндөр хүчин чадалтай, орчин үеийн үйлдвэрийг байгуулж, Монголдоо нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байна.

Аюулгүй ажиллагаа, дэвшилтэт технологиор тэргүүлэгч, үндэсний үйлдвэрлэгч НММ компани.

Нэйшнл Майнинг Машинери ХХК-ийн бодлого

Нэйшнл Майнинг Машинери ХХК-ийн бодлого
НЭЙШНЛ МАЙНИНГ МАШИНЕРИ ХХК-ИЙН
ЧАНАРЫН БОДЛОГО


Бид:
  • Хууль эрхзүйн шаардлагуудад байнга нийцэж
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг нэн түрүүнд эрхэмлэн
  • Эерэг хандлагатай чадварлаг хамт олноор
  • Байгальд ээлтэй дэвшилтэт технологи ашиглан
  • Үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт чанарын өндөр хяналттайгаар
  • Хэрэглэгчийн шаардлага болон дэлхийн стандартад нийцсэн
  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, засвар үйлчилгээг үзүүлж
  • Чанарын удирдлагын тогтолцооны үр нөлөөг тасралтгүй сайжруулан ажиллана.
  •  
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙ,
БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО


Бид
  • ЭРДЭНЭТ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ыг нэн түрүүнд тавьж
  • Монгол улсын холбогдох хууль, дүрэм, журамд нийцэн
  • аюулгүй ажлын байраар хангаж, ажил мэргэжлээс үүдэлтэй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд төвлөрч
  • ҮЛ БУРУУТГАХ зарчмын хүрээнд нийт ажилтаны оролцоо, хамтын ажиллагаанд үндэслэн аюулыг илрүүлэн арилгаж, эрсдэлийг бууруулж
  • “ӨӨРИЙН БОЛОН БУСДЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ НАДААС ХАМААРНА” дадлыг төлөвшүүлэн, нийт ажилчдын аюулгүй ажиллагааны мэдлэг чадварыг тасралтгүй хөгжүүлэн ажиллана.
  •  
Бид:
  • Эх дэлхийгээ хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэн
  • байгальд ээлтэй, сөрөг нөлөөлөл багатай дэвшилтэт технологит суурилан
  • Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн бүх циклд учирч болох байгаль орчны аливаа сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд төвлөрч
  • Монгол улсын холбогдох хууль эрхзүйн шаардлагыг ханган
  • Өөрийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны аливаа асуудлыг өөрийн хяналт ба удирдлагад авч
  • Дахин боловсруулалт, дахин ашиглалтыг дэмжих 3R хөтөлбөрийг байнга хэрэгжүүлэн
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн болон байгаль орчны удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулж ажиллана.
Бидний байгаль орчинд болон ХАБЭА-ын хүрээнд дэвшүүлж буй бодлого нь манай хэрэглэгчдийн байгаль орчин ба ХАБЭА-ын бодлого журамтай уялдаатай байх ба Харилцагчдынхаа  холбогдох бодлого дүрэм журам, шаардлагуудыг үйл ажиллагаандаа чандлан мөрдөнө.
  • Компанийн тухай
  • Үйлдвэрийн тухай

Компани

“Нэйшнл Майнинг Машинери” (НММ) ХХК нь 2018 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр Уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх байгуулагдсан.
Монгол улсын хурдацтай хөгжиж буй уул уурхайн салбарт НММ компани нь хувь нэмрээ оруулахын тулд “Naipu Mining Machinery” ХХК-тай хамтран дэвшилтэт технологи болон орчин үеийн know-how-ийг Монголдоо оруулж ирсэн.
Ингэснээрээ НММ компани нь Улаанбаатар хот, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өндөр хүчин чадалтай, орчин үеийн үйлдвэрийг байгуулж, Монголдоо нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байна.

Үйлдвэр

НММ компани нь уул уурхайн үйлдвэрүүдийн бүх салбарт ашиглагддаг амархан элэгддэг, өртөг өндөртэй тоног төхөөрөмжүүдийн эд ангиудыг элэгдэлд тэсвэртэй өндөр технологиор боловсруулсан резинээр хэрэглэгчдийн захиалгын дагуу үйлдвэрлэж нийлүүлэхээр үйл ажиллагаагаа явуулж байна.
НММ компанийн дэвшилтэд технологиор боловсруулсан резин нь элэгдэлд тэсвэртэй, гадны түрэмгий нөлөөлөлд бага өртөдгөөс гадна хөнгөн учир уул уурхайн үйлдвэрүүдийн хүнд тоног төхөөрөмжүүдийн эд ангийг хийхэд тохиромжтой юм. Ингэснээр, уул уурхайн үйлдвэрийн зардлыг бууруулж, засвар үйлчилгээний цагийг багасгаж, тоног төхөөрөмжүүдийн насжилтыг уртасгана. Эдгээр давуу талууд нь хэрэглэгчдэд урт удаан хугацаанд жигд үйл ажиллагааг явуулж, бүтээгдэхүүний өөрийн өртөгийг бууруулж, үйлдвэрлэлийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг.
Улаанбаатарын Налайх дүүрэгт байгуулагдсан НММ компанийн үйлдвэр нь орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан, жилдээ 400 тонн резинэн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай. НММ-ийн Инженер Техникийн баг нь орчин үеийн инженерийн мэдлэгийг ашиглан, хэрэглэгчдийн нөхцөлд тааруулан, шинэлэг шийдлүүдийг хүргэх чадалтай.

  • АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

  • ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ

  • ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ

  • Холбоо барих

    Та бидэнрүү санал хүсэлтээ явуулан холбогдох боломжтой ба бид хурдан шуурхай холбогдох болно...

  • Хаяг

    • Налайх дүүрэг, 3-р хороо
      Нэйшнл Майнинг Машинери үйлдвэрийн байр
    • office@nationalmm.mn
    • 75003377, 8618-9933
    • National-Mining-Machinery-LLC
© 2023 бүх эрх хуулиар хамгаалагдсан. Babeka